МОНГОЛ ЗАЛУУС ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ

хамтрагч байгууллагууд

Лантуун дохио ТББ

Лантуун дохио ТББ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш дараах үндсэн 4 чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна:

Хүний наймаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, тэдний эрх үүргийг таниулах, аливаа болзошгүй эрсдлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор чадавхжуулах

Хөгжлийн хөтөлбөрт суурилсан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боловсрол хөгжлийн олон талт сургалтаар дамжуулан хүүхдүүдэд тэгш хүртээмжтэйгээр хүргэх

Хүүхдийн эрхэд суурилсан цогц бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд олон нийтийг уриалах, нөлөөлөх, холбогдох байгууллага руу чиглэсэн бодлогын нөлөөлөл хийх

Иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурынхны хөгжлийг дэмжиж, олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөгжил, хамгааллын жишиг тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн хүчийг нийгмийн асуудалд чиглүүлэн оролцоог бодит болгоход анхаарах

Бид юу хийдэг вэ?

МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ

АНУ-ын Лантуун дохио нь 501(c)(3)-д бүртгэлтэй олон нийтийн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийг устгах, хүүхдийг хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах зорилготой юм. ​

Австрали улс дахь Лантуун Дохио ТББ нь 2021 онд үүсгэн байгуулагдсан ба Лантуун Дохио ТББ-н үйл ажиллагааг Австрали улсад ажиллаж амьдарч Монголчуудад таниулан сурталчилж, тэдний оролцоотойгоор эх орны маань ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд хөрөнгө оруулах зорилготой.​

Хүчирхийллийг эсрэг та юу хийж чадах вэ?

Хүчирхийлэл бол нэг л өдөр алга болчихдог зүйл биш. Бас хэн нэгэн баатар гарч ирээд шийдчихдэг ч асуудал биш. Хүн бүрийн оролцоон дээр тулгуурлаж энэ асуудал шийдэгдэх боломжтой. Тиймээс хүн бүр хүүхэд хамгаалагч байж, хариуцлагатай хөрш, харицлагатай иргэн байх нь хамгийн чухал

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй нэгдэж, нийгмийн оролцоогоо бодит болгож, өнөөдрөөс илүү маргаашийг хамтдаа бүтээхийг хүсвэл доорх мэйл хаяг болон утсаар бидэнтэй холбогдоорой

1545 тоот, 22 дугаар хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

77076996, 94222888, 88084470

Info.mng@lantuundohio.org

Scroll to Top