Эрхэм зорилго

Хүүхдийн эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүртээмжтэй байдлаар хөгжил хамгааллын  цогц систем бүтээх, сайн туршлагад тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулна. 

Ёс зүй

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, Лантуун дохио ТББ-ын дотоод журам, ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог


Хариуцлага

Ажил мэргэжлийн онцлогт тохирсон ур чадвартай, өөрийн эрх үүргийг ухамсарласан, ажлын бүтээмжийг тогтсон хугацаанд чанартай гүйцэтгэдэг


Хурд

Бүтээлч сэтгэлгээг эрэлхийлсэн, шинэ санал санаачлагыг гаргаж, хурдтай зоримог ажиллахыг эрмэлздэг

Мэдрэмж

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, харилцааны өндөр мэдрэмжтэй байж байгууллагын дотоод соёлыг бүрдүүлж ажилладаг


Ил тод байдал

Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, эргэх холбоотой, уян хатан байдлыг эрхэмлэдэг


Аз жаргал

Ажлынхаа үнэ цэнийг ухамсарлаж, түүндээ оруулсан өөрийн хувь нэмрийг үнэлж, сэтгэл ханамж авч, өөрийгөө төдийгүй бусдыг урамшуулж гэрэл түгээдэг

Scroll to Top