Бидний түүх

2013 он
Лантуун Дохио ТББ үүсгэн байгуулагдав

Хүний наймаа хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Лантуун Дохио төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэв

2014 он
Лантуу хүү төрөв

Хүчирхийлэл, хүний наймаа түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг хүүхэд багачуудад ойлгуулах зорилгоор Монгол баатар Лантуу хүү төрөв

2015 он
АНУ-д салбараа нээв

Монгол дахь салбарын үйл ажиллагааг дэмжих, хүрээллээ тэлэх зорилгоор АНУ-д албан ёсоор салбараа нээв

2016 он
Зэрэгцээ ертөнц үзэсгэлэн

“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-н дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэв

2017 он
Ид шидийн орон-1

100 хувь олон нийтийн дэмжлэгтэйгээр Ид шидийн орон-1 хүүхэд хамгаалал, хөгжлийн төв Улаанбаатар хотын хамгийн алслагдсан бүс нутгийн нэг болох Зүүнсалаанд үүд хаалгаа нээв.

2017 он
Нүдээ нээ хөдөлгөөн

"Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг санаачлаг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хуулийн орчинг сайжруулах төслийн явцыг түргэсгэхийг засгийн газраас шаардав

2018 он
Шинэ дохио

Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, олон нийтэд зөв мэдээлэл сэрэмжлүүлгийг түгээх, хүүхэд хамгаалах зорилгоор  сайн дурын гишүүдийнхээ дунд төслийн уралдаан зарлав.

2019 он
Ид шидийн орон-2

Ид шидийн орон-1 төвийн туршлага дээрээ үндэслэн Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн шинэ эцэст хүүхэд хөгжлийн цогц үйлчилгээг багтаасан Ид шидийн орон-2 төв мөн л 100 хувь олон нийтийн оролцоотойгоор бий болов

2020 он
НҮБ-ээс зөвлөлдөх эрх бүхий статус олгов

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлөөс төрийн бус байгууллагуудад олгодог "Зөвлөлдөх эрхтэй" статусыг Лантуун Дохио ТББ-д олгов. Ингэснээс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсаас Зөвлөлдөх эрх бүхий статус авсан цор ганц байгууллага болов.

2021 он
ЗҮБИ аян

Лантуун Дохио болон Өнгө нэм Plastic center хамтран ЗҮБИ тоглоомын талбайн бүтээн байгуулалтыг эцэслэж БЗД-ийн 12 дугаар хороонд Хариуцлагын гэрээ хийж хүлээлгэн өгөв. Нийтийн 00 болон иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай, ангилалтай хогийн сав гээд нийт 89 сая төгрөгний бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэв.

2021 он
ИHK ASIA INSIGHT

Лантуун Дохио ТББ-ын талаар нэвтрүүлэг бэлтгэхээр Японы NHK телевизээс хамтран ажиллах санал ирэв. "Magic Mongolia: A Shelter for Children" нэврүүлэг цацагдаж бидний хийж буй ажлыг дэлхийн сонорт хүргэв.

2021 он
Be Human Lend Art

Shambala төсөл болон Лантуун Дохио хамтран Говь нутгийн цөлжилт ихтэй бүс нутагт мод тариалж үүгээрээ Лантуун ДОХИО ТББ-н Хүн бай урт хугацааны хөдөлгөөнийг дэмжин Монголд төдийгүй дэлхийд хамгийн анхны #BEHUMAN гэсэн нэршилтэй 180000 хайлаас модтой land art-г бүтээв. Түүнээс гадна Улаанбаатар хотод байршилтай хотын төвөөс алслагдмал гэр хорооллын хэсэгт 6000 ширхэг Улиас мод тариалж Улиастайг Улиастай болгоё аян хэрэгжив

2021 он
Засгийн газрыг шүүхэд өгч ялалт байгуулав

2021 оны зургаадугаар сард Лантуун Дохио ТББ-аас Засгийн газрын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэв. 

2022 он
Хамгаалах байраа улсад хүлээлгэж өгөв

Баянхошуунд байрлах “Ид шидийн орон-1” хүүхэд хамгаалал,
хөгжлийн төвийн “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагааг зогсоож, 100 хувь олон нийтэд нээлттэй, хөгжлийн төв болгон өөрчлөв. 

2022 он
Орон нутаг дахь анхны жишиг төв сүндэрлэв

21 аймгийн дунд зарласан тендерийн уралдаанд Гэрэлтдэг Ертөнц ТББ-ын  “Ид шидийн орон-Дундговь” төсөл шалгарч, Ид шидийн орон 1,2 төвүүдийн ололт амжилт, түүх, туршлага дээр
үндэслэн, 100% олон нийтийн тусламж дэмжлэгтэйгээр хөдөө орон нутаг дахь
хамгийн анхны хүүхэд хөгжлийн жишиг төв болох “Ид шидийн орон-Дундговь”
төсөл 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дуусав.

Scroll to Top